УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭГДСЭН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн батлах тухай” 230 дугаар тогтоол батлагдан гарсан. Энэхүү тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ № Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний нэр Үйлчилгээний хөлсний хэмжээ Иргэний бүртгэлийн үйлчилгээ 1 Төрсөн иргэнийг бүртгэх үнэ төлбөргүй Иргэний байдлын бүртгэл хийх -Гэрлэлтийг бүртгэх; -Гэрлэлт цуцалсныг бүртгэх; -Гэрлэлт сэргээснийг бүртгэх; -Хүүхэд үрчилснийг бүртгэх; -Эцэг тогтоосныг бүртгэх; -Овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг бүртгэх. 2500 төгрөг 2 Нас барсныг бүртгэх үнэ төлбөргүй 3 Иргэний бүртгэлийн гэрчилгээ дахин олгох 5000 төгрөг 4 Нийслэлээс аймагт, аймгаас аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх 2500 төгрөг. 5 Аймгаас нийслэлд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх 5000 төгрөг 6 Аймаг, нийслэлийн дотор шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх 1500 төгрөг 7 16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх үнэ төлбөргүй 8 Түр шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэж, оршин суух үнэмлэх олгох 2500 төгрөг 9 Иргэний үнэмлэх олгох үйлчилгээ 10 Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, дахин олгох 15000 төгрөг Архивын үйлчилгээ 11 Улсын бүртгэлийн хураангуй лавлагаа олгох 1000 төгрөг. 12 Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа олгох 5000 төгрөг 13 Архивын баримтаас иргэний бүртгэлийн хуулбар хийж, олгох /хуудас тутам/ 200 төгрөг 14 Архивын баримтаас эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн хуулбар хийж олгох (хуудас тутам) 500 төгрөг 15 Улсын бүртгэлийн архивын лавлагааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч лавлагаа олгох 800 төгрөг Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ 16 Үндэсний энгийн гадаад паспорт 5 жилээр олгох 27500 төгрөг. 17 Үндэсний энгийн гадаад паспортыг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох (5 жилээр) 48500 төгрөг 18 Үндэсний энгийн гадаад паспортыг хүчингүй болгох үнэ төлбөргүй. 19 Дипломат, албан паспорт олгох 17500 төгрөг 20 Гадаад паспортад хавсаргагдах үнэмлэх (хүүхдийн) олгох 3000 төгрөг 21 Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн үндэсний энгийн гадаад паспортад хүүхдийн зургийг нааж баталгаажуулах 3000 төгрөг 22 Хил орчмын нутагт зорчих нэг удаагийн үнэмлэх олгох 3000 төгрөг 23 Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох 10000 төгрөг 24 Оросын Холбооны Улсад визгүй зорчих хуудас олгох 1000 төгрөг 25 Буцах үнэмлэх олгох 35000 төгрөг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ 26 Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгэх үнэ төлбөргүй 27 Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан газар өмчлөх эрхийг баталгаажуулах үнэ төлбөргүй 28 Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан орон сууцны өмчлөх эрхийг баталгаажуулах 5000 төгрөг 29 Эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэх эрхийн бүртгэлд тусгасан дүнгийн 1 хувь 30 Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэх -Худалдах, худалдан авах гэрээ; -Бэлэглэлийн гэрээ; -Арилжааны гэрээ; -Өв залгамжлах эрх; -Шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх; -Албадан дуудлага худалдаагаар худалдах, худалдан авах гэрээ. 20000 төгрөг 31 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах -Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт, залруулга хийх; -Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах; -Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх; -Эд хөрөнгийг салгах, нэгтгэх. 8000 төгрөг 32 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах -Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт, залруулга хийх; -Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах; -Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх; -Эд хөрөнгийг салгах, нэгтгэх. 8000 төгрөг 33 Эд хөрөнгийн барьцаа (ипотек) болон батлан даалтын гэрээний эрхийг улсын бүртгэлд бүртгэх барьцаагаар хангагдах үнийн дүнгийн 0.05 хувь. 34 Барьцаалбар бүртгэх 3000 төгрөг 35 Гэрээнд өөрчлөлт орох, сунгахыг бүртгэх 5000 төгрөг 36 Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үнэ төлбөргүй 37 Өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх -Түрээсийн гэрээ; -Сервитут; -Узуфрукт; -Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ; -Бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх; -Газар эзэмших, ашиглах эрх. 10000 төгрөг 38 Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэл хийх 5000 төгрөг 39 Эрхийн улсын бүртгэлийн тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох Үнэ төлбөргүй 40 Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэмтээсэн гэрчилгээг дахин олгох 20000 төгрөг 41 Эд хөрөнгө өмчлөх эрхийн үрэгдүүлсэн гэрчилгээг нөхөн олгох 20000 төгрөг 42 Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хувийн хэрэг хаах Үнэ төлбөргүй Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ 43 Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах 500 төгрөг 44 Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ олгох 5000 төгрөг Яаралтай үйлчилгээ 45 Иргэний үнэмлэх яаралтай олгох үйлчилгээг ажлын 7 өдөр, үндэсний энгийн гадаад паспорт яаралтай олгох үйлчилгээг ажлын 3 өдөр багтаан үзүүлнэ. Бусад яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан үзүүлнэ. Яаралтай үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээний хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ. 46 Гадаад паспорт олгох яаралтай үйлчилгээний хөлс 10000 төгрөг
2021-07-02

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26