ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Улсын Их Хурлын чуулганы 2023-11-10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан хоёр цагийн завсарлагын хугацаа дууссан тул Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Төсвийн төсөл дэх гоё нэртэй төслүүд ирэх жилийн валютын ханшийг өдөөдөг төдийгүй эргээд дараагийн жилүүдийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Үүн дээр цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, эдгээр асуудлууд нь эргээд үнийн өсөлтийг хурдасгадаг гэдгийг бүгд мэддэг болсон. Мөн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал болон байгалийн гамшиг, давагдашгүй хүнд нөхцөлд нэн тэргүүн дайчлагддаг Онцгой байдлын ерөнхий газрын төсөв зэргийг энэ жилийн төсвийн төсөлд нэмж чадаагүй тул ирэх жилийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна” гэсэн саналыг гишүүдээс гаргасан. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно,” гэж, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулсан. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн байна.
2023-11-17
7
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26