ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛСАН БАЙНА
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛСАН БАЙНА
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан УИХ-аас Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023.07.09-ний өдөр баталсан уг хуулиар Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 17.2 дугаар зүйл нэмсэн байна. “… 17.2 дугаар зүйл.Улс төрийн намын тухай хууль зөрчих 1. Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн хөрөнгө авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-д заасан хориглолтыг зөрчиж мөнгөн бус хөрөнгө, эсхүл үйлчилгээ авсан бол хууль бусаар авсан хөрөнгө, орлогыг хурааж хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Монгол Улсын иргэд нам үүсгэн байгуулахад дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Намын хяналтын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Нам хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан тохиолдолд түүний өмч, хөрөнгийг тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэсэн бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Нам нь Улс төрийн намын тухай хуулийн 26.1-д заасан орлогыг банкны нэг дансаар хүлээн аваагүй бол тухайн орлогын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 7. Нам нь иргэний болон хуулийн этгээдийн хандивыг бэлэн мөнгөөр хүлээн авсан бол тухайн мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.Нам нь нэг жилд нэг иргэн, хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээг хуульд зааснаас хэтрүүлэн авсан бол тухайн хандивын мөнгөн дүнг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.Намаас бусад хуулийн этгээд нам гэсэн оноосон нэр хэрэглэсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно …”-оор хуульд нэмсэн байна.
2023-09-08
5
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26