УРИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, БАЙРЛУУЛЖ БУЙ ЗОЧИД БУУДЛУУД ГАДААДЫН ИРГЭНИЙГ 48 ЦАГИЙН ДОТОР ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ
УРИГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, БАЙРЛУУЛЖ БУЙ ЗОЧИД БУУДЛУУД ГАДААДЫН ИРГЭНИЙГ 48 ЦАГИЙН ДОТОР ЦАХИМААР БҮРТГҮҮЛНЭ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Хуулийн 24.4-т “Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно.” гэж заасны дагуу гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, байрлуулж буй зочид буудлууд 48 цагийн дотор цахимаар бүртгүүлэхээр боллоо. Тодруулбал, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэн 7 хоногийн дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, ГИХГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан заалт хүчингүй болж, гадаадын иргэний зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан, тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудлууд цахимаар бүртгүүлэх хуулийн зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Бүртгэл хийлгэхийн тулд заавал өөрийн биеэр ирэх, нэмэлт төлбөр төлөх, дэлгэрэнгүй анкет бөглөх шаардлагагүй бөгөөд https://eimmigration.mn/ хаягаар нэвтэрч, “Гадаадын иргэний бүртгэл” хэсэг дэх мэдээллийг үнэн зөв бөглөж ирүүлснээр бүртгэл баталгаажих юм.
http://mn.immigration.gov.mn
2021-06-11

9

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01