“УТААНЫ АСУУДАЛ: ЗУУХ, ТҮЛШНИЙ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД” СЭДЭВТ ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“УТААНЫ АСУУДАЛ: ЗУУХ, ТҮЛШНИЙ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД” СЭДЭВТ ДӨРӨВ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвийн хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлэг 2025 оны 1-р сарын 31-ний өдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал даргалсан. Ажлын хэсгээс дэд хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн саналыг сонсож, шийдэл хайхыг чухалчилсан. Оролцогчдын ярьсан санал, санаачилга бүхэн хэлэлцүүлгийн тэмдэглэлд үлдэхийн зэрэгцээ Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрдэмтдийн зөвлөлд хүргэнэ. Оролцогчдын санал санаачилгаас сонирхол татсан, гаргалгаатай, хэрэглэх боломжтой шийдлүүд байвал эрдэмтдийн зөвлөлөөс дуудаж уулзах чиглэлийг Ажлын хэсгээс өгнө гэдгийг онцлон тэмдэглэсэн. Хэлэлцүүлэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болох 27 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээн дэх танилцуулгаар үргэлжлэв. Оролцогчид дэлхий нийтээрээ шинэ хийн түлш рүү шилжиж буй энэ цаг үед утааг бууруулах хүрээнд Монгол Улсад энэ чиглэлийн тусгай бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, мөн хийн түлш рүү шилжихэд дэд бүтэц бэлэн буй талаар хөндөхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглан нарны илчийг дулаан, цахилгаан болгон хувиргах төхөөрөмжүүд, эрчим хүчний ногоон шилжилт, цахилгаан, дулаан хангамжийн тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, цэвэр нүүрс боловсруулахад чиглэсэн шийдлүүдээ танилцуулж байлаа. Мөн богино хугацаанд агаар, утааны бохирдлыг бууруулахад чиглэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эрчим хүч бага зарцуулдаг, хурдан халж, дулаан ялгаруулалт ихтэй халаагуур, кабель болон үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд түшиглэн сайжруулсан хатуу түлш, нано технологи ашиглан байшин, гэрийн цонх, шал, ханын дулаалгын талаарх багаж, төхөөрөмж, технологийн шийдлүүдээ танилцуулж байв.
2025-02-07

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26