ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО НЬ ЗӨВХӨН ГИШҮҮДДЭЭ ЗЭЭЛ ОЛГОНО
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО НЬ ЗӨВХӨН ГИШҮҮДДЭЭ ЗЭЭЛ ОЛГОНО
Иргэн Б нь 2018 онд “К” хадгаламж зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна. “К” хадгаламж зээлийн хоршоо нь Б-с үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх зээлдэгч Баатарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэн, 9,213,866 төгрөгийг гаргуулж, хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улсын дээд шүүхээс дээрх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдэрлэсэн. Тодруулбал, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17.1, 18.1.2, 26.1.7, 52.1.1-д тус тус зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд өөрийн гишүүдтэй байж, зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрнө, харин гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглосон байна. Мөн хоршооны гишүүнээр хуульд заасан журмын дагуу иргэдийг элсүүлэх ба гишүүнээр элсэгч нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамж төлөх, үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцах зэрэг эрх, үүрэгтэй байхаар хуульд заажээ. “К” хадгаламж зээлийн хоршоо нь хуульд заасны дагуу дээрх байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой атал энэ тохиолдолд иргэн Б нь тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн болох нь нотлогдоогүй, түүнчлэн хуульд заасан үйл ажиллагааны хүрээнд, ашиг олох зорилгогүйгээр өөрийн гишүүндээ зээл олгосон гэх байдал тогтоогдоогүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг анхаараагүйгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ, энэ тохиолдолд талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй юм. Иймд иргэн Б нь зээлийн гэрээний дагуу анх авсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй, харин хүү төлөх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ. Жич: Шүүхийн шийдвэрийн бүрэн эхтэй таилцахыг хүсвэл ЭНД ДАРЖ танилцана уу. Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ (supremecourt.mn)
2022-09-21

21

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01