ХИЛИЙН ЧАНАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ
ХИЛИЙН ЧАНАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ
Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх, хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишгээс хүртэх болон шаардлагатай бусад асуудлаар бүрэн эрх олгох итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай болно. Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн Дипломат, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлэх үйлчилгээ бий болгосон бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өгнө. Иргэд хилийн чанадад хийлгэсэн нэхэмжлэлээ Гадаад хэргийн яамны Консулын газрын үйлчилгээний танхимаас Даваа-Баасан гарагийн 9:00-11:30, 15:00-16:30 цагийн хооронд хүлээн авна.
2018-12-07

21

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01