ХОЁР ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ
ХОЁР ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ
2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийсэн тухай мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар нийтэлжээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй, Монголын “гуравдагч хөрш” бөгөөд Тусгай стратегийн дотно түнш болох Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын Их Хурлын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Японы Засгийн газар болон ард түмнээс үзүүлж ирсэн тууштай дэмжлэгт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга шинээр бүрэлдсэн парламентын баримталж буй “Гурван төгөлдөршил” бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийн стратегийг танилцуулсан байна. Түүнчлэн 2026 онд Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-аас Олон Улсын Парламентын Холбооны дэргэд Газрын доройтол, цөлжилтийн асуудлаар зөвлөх байгууллага байгуулах санаачилга гаргаж буйг дурдаж, Японы парламент уг санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2025-08-01

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26