ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаан 10 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар, 4 шатлалтайгаар албан татвар ногдуулахаар болсон. Хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2018-02-01
6
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26