ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨРӨЛ БА ТЭДГЭЭРТ ОНООСОН НЭР ТОМЬЁОНЫ ТУХАЙ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТӨРӨЛ БА ТЭДГЭЭРТ ОНООСОН НЭР ТОМЬЁОНЫ ТУХАЙ
Дэлхийн улс орнуудын хувьд хуулийн этгээдийн олон төрлүүд байдаг бөгөөд мөн тэдгээрийн эрх зүйн тогтолцоо, практик, заншил зэргийн улмаас хууль тогтоомждоо янз бүрээр нэршиж иржээ. Хамгийн түгээмэл төрөл, тэдгээрийн нэршлүүдийг авч үзвэл: хуулийн этгээд – legal entity: бизнесийн байгууллага- business entity, компани- company, корпораци- corporate , нөхөрлөл- partnership , холбоо- association, хоршоо – cooperative , сан- foundation гэх мэт. Хуулийн этгээдийг ерөнхийд нь: Хувийн эрх зүйн хуулийн этгээд ба н ийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж ангилдаг. Хувийн зорилгыг хэрэгжүүлэхээр нэгдсэн, хувийн эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд дотор нь ашгийн төлөө ба ашгийн төлөө бус гэж ангилдаг: ашгийн төлөө – for-profit ” , a шгийн төлөө бус – nonprofit , not-for-profit буюу non business entity , non-commercial organization гэж нэршдэг . Нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийтийн зорилгыг хэрэгжүүлэхээр нийтийн эрх зүйн хууль тогтоомжид тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд тэдгээрт төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК, төрийн өмчийн байгууллагууд буюу улсын сургууль, сүм, хийд, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч бусад байгууллагууд буюу улсын радио, телевизийн газар зэргийг ойлгож болно: төрийн өмчит – state owned corporation, company гэх мэт. Дэлхийн бусад улс орнуудад хуулийн этгээдийн олон янзын нэршлүүдийг хэрэглэдэг бөгөөд заримаас нь дурдвал: нээлттэй хувьцаат компани – public corporation, company, х а мтарсан үйлдвэр, хамтарсан хөрөнгө оруулалттай үйлдвэр, аж ахуйн газар – joint venture, хувийн хязгаарлагдмал компани – private limited company , төрийн бус байгууллага – non-governmental organization , сангууд – foundations, donation гэх мэт. Харин итгэлцэл дээр суурилсан эдгээр нэгжийг нийтийн эрх зүйн тогтолцоонд хуулийн этгээд гэж үздэггүй. Үүнд: итгэлцэл дээр суурилсан нэгж – trust, буяны байгууллага – charities.
2018-01-05

18

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26