ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БИЕ ДААСАН 12, ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 38 ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛУУЛЖЭЭ.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БИЕ ДААСАН 12, ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 38 ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛУУЛЖЭЭ.
Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн төслүүдийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 50 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолыг батлуулсан байна. Эдгээрээс бие даасан хууль 12, хуульд нэмэлт, өөрчөлт оруулах хууль 38 байгаа талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм. Мөн Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийтдээ 12 удаа хуралдан 28 хуулийн төсөл (хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл 22), Улсын Их Хурлын тогтоолын төсөл 16, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 3, хяналт шалгалтын тайлан 1, харьяа яам, агентлагийн тайлан 2, албан тушаалтныг томилох, чөлөөлөх тухай асуудал 5-ыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт 31, танилцуулга 6, зарчмын зөрүүтэй 119 саналын томьёолол бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Байнгын хорооны хуралдаанаас гарсан 1 тэмдэглэлийг холбогдох яам, агентлагт хүргүүлжээ. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар тэрбээр тодруулга мэдээлэл өгсөн. “Дээрх хуулиудын хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэлүүдийн талаар талуудыг оролцуулсан удаа дараагийн хэлэлцүүлэг явагдсан. Хууль зүйн яамнаас хуулиудад оруулах өөрчлөлтийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Өнөөдөр энэ чиглэлийн ажлууд үргэлжилж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хороо ч бодитой саналуудыг тусгах, шаардлагатай бол оролцох шаардлага бий гэж үзэж байгаа. Хаврын чуулганы үеэр нэг асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд хорих ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдийн тоо огцом нэмэгдсэн. Эрүүгийн хуулиар санамсаргүй, болгоомжгүйгээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүд шууд шоронд хоригдох зохицуулалттай байсныг өөрчилж, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлсэн” байна.
2018-07-06

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26