Хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц уншина
Хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц уншина
Хууль зүйн үндэсний хүрээлэн 2014 оноос анх “ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны сэдвийн хүрээнд тодорхой сэдвээр олон нийт, хуульч, судлаачдад хандсан цуврал лекцийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн хууль зүйн докторын цуврал лекцийг Япон Улсын Нагояагийн их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хамтран зохион байгуулж байна. 2018 оны анхны докторын цуврал лекцийн хүндэт зочноор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: захиргааны хяналтаас шүүхийн хамгаалал руу шилжсэн үү?” сэдвээр лекц унших болно. Лекц 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр 14 цагт, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. http://nli.gov.mn/?p=2733
2018-01-05

12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01