ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсэг нийт 7 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцээд хуулийн төслийн үйлчлэх хүрээнд Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн хохирогч, мөн хуулийн Арван зургадугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогчоос гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгаалах байгууллага, нийгмийн ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч хүсэлт гаргах, түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй иргэдийг хамруулж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх хамрах хүрээг өргөжүүлжээ. Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шүүгч, прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд нэмж тусга жээ сан гэлээ . Улсын өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх үүргээ дүйцүүлэн биелүүлэх, төлбөрийн хэмжээг улсын өмгөөлөгчийн цалин хөлсний жишгээр тогтоож, орлогыг хууль зүйн туслалцаа үзүүлэхэд зарцуулах заалтыг хассан байна. Хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд нэмж тусгажээ. Ажлын хэсэг хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 12, найруулгын шинжтэй гурав, дагасан хуулийн төслийн талаарх гурван саналыг бэлтгэн томьёолжээ.
http://parliament.mn/n/qo3yn
2022-01-14

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26