ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНДАА
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНДАА
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг сурталчилах зорилгоор “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм нь үүрэн холбооны “Юнител” групптэй хамтран хууль, эрх зүйн тогтмол мэдээ мэдээллийг өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар хүргэж эхэлсээр өдгөө нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 1000 гаруйн хууль эрх зүйн холбогдолтой мэдээ мэдээллийг иргэдэд хүргээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд иргэд хууль, эрх зүйн ач холбогдолтой мэдээ мэдээлэл, үйл явдал, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг гар утсандаа мессэж хэлбэрээр тогтмол хүлээн авах боломжийг бүрдүүлсэн билээ. Мөн иргэдэд өдөр тутам нийгмийн харилцаанд оролцохдоо өөрсдийн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэн хамгаалахын сацуу хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлж, мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. “Хаана хүмүүс хуульгүй амьдарна, тэр нийгэмд хүмүүс эрх чөлөөгүй байдаг” хэмээн 16 дугаар Поп Бенедиктийн хэлсэнчлэн, та хуулиар олгогдсон эрх,эрх чөлөөгөө эдлэхээс гадна хүлээсэн үүргээ ухамсарлан биелүүлж, өөрсдийн эрх зүйн мэдлэгээ байнга дээшлүүлж байхыг уриалж байна. Юнителын хэрэглэгчид 1499 дугаарлуу 11 гэсэн текстийг илгээснээр энэхүү үйлчилгээг авах боломжтой.
2016-01-19

8

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01