ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛТГЭХ ЖУРАМ БАТЛАВ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХЭД БЭЛТГЭХ ЖУРАМ БАТЛАВ
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журмын төслийг хэлэлцэн баталлаа. Хяналтын журмаар хэлэлцэх хэргийг шүүх хуралдаанд бэлтгэх ажлын дараалал, хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалт, хэргийг танилцуулсан баримт зэргийг журмын хавсралтаар баталж, шүүх хуралдаанд бэлтгэх ажлын хугацааны хуваарилалт, дараалал, судлах, туслах чиг үүргийг тодорхойлон зохицуулсан байна. Тухайлбал, хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хийх ажлын дарааллыг нарийвчлан зохицуулсны дотор шүүгчийн судлаач туслах ижил төстэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгааг бэлтгэх, илтгэгч шүүгч, шүүх бүрэлдэхүүн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох, хууль тайлбарлах зэрэг шаардлагын үүднээс Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээр судалгаа хийлгэх зэрэг ажиллагааг тусгажээ. Энэхүү журам нь хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэх хэргүүд, тэдгээрийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр судалгаанд үндэслэсэн байх шаардлагад нийцүүлэхэд чиглэсэн юм. Дээрх журам албажин гармагц Улсын дээд шүүхийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.
2022-10-28

11

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01