ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛДЭГ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙН ТОЙМЫГ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛДЭГ БОЛЛОО
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас шүүхийн ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллийг илүү нээлттэй, дэлгэрэнгүй хүргэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдлыг цахим технологийн тусламжтайгаар нэмэгдүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын дээд шүүхийн www.supremecourt.mn веб сайтын “Шүүх хуралдааны зар” цэсээс Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан, хяналтын шатны шүүх хуралдааны товтой танилцах боломжтой байсан бол одоо тус цэсийн мэдээлэл өргөжиж шүүх хуралдааны оролцогч, явц, хэлэлцэх үндэслэл, шүүх бүрэлдэхүүн болон шийдвэрийн тоймтой дэлгэрэнгүй танилцах боломж нээгдлээ. Түүнчлэн веб сайтын баруун дээд буланд байрлах “Шүүх хуралдааны шууд дамжуулалт” цэсийг сонгон, ДАН системээр нэвтэрч орсноор хяналтын шатны шүүх хуралдаануудыг шууд үзэх боломжтой юм.
2025-03-07

12

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26