Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргалаа.
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий зөвлөмж гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын Хүнсчдийн холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганыг 2017-09-12-ны өдөр зохион байгууллаа. Тус чуулганаар Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжид энэхүү чуулганд оролцогчид бид Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, удирдлага, зохион байгуулалтад санал, дүгнэлт өгөх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин туслах, хүнсний аюулгүй байдлыг хангахад тодорхой бодит шийдвэр гаргах төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг дэмжин хамгаалах чухал зорилго болохыг онцлон тэмдэглэж, энэхүү зөвлөмжийг гаргаж байна гэжээ. Энэхүү зөвлөмжийн эрх зүйн хүрээнд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг шинэчлэх, Баталгаагүй хоол хүнсний талаарх ноцтой мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт сурталчилгааг хуулийн хүрээнд үнэ төлбөргүй бүх телевиз, радиогоор тогтсон цаг хугацаанд явуулдаг байх, эрүүл бус хүнсний талаарх зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хүнсний шим тэжээлийн тухай хуулийг боловсруулах, Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэс болсон монгол малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үндэсний аян санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар дурдсан байна.
2017-09-15

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26