ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн юм. Тиймээс дээрх заалтын “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй…” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2017-12-06
8
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
ӨГӨГДЛИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
“ТУСГАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТАРНА
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОСГЫГ НЭМЭГДҮҮЛСЭН ХУУЛЬ ИРЭХ ОНЫ ЭХНЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13