“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
“ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖЭЭ
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 06-р сарын 06-ны өдрийн 257 дугаар тогтоолоор “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна. Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид болон дотоодын цэргийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгоход энэ журмыг баримтална. Дараах хугацааг 30 сар тасралтгүй ажилласан хугацаанд хамааруулж тооцно: 1. Аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд томилогдсон болон шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан хугацаа; 2. Байгууллагын захиалгаар төрийн зардлаар 6 сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа; 3. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа; 4. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа; 5. Гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд дайчлагдан ажилласан хугацаа; 6. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа; 7. Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа. Тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд, дотоодын цэргийн алба хаагч тухайн анги, салбарын удирдах албан тушаалтан алба хаагчийн хүсэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Цагдаагийн төв байгууллага, Дотоодын цэргийн штабын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид дараах баримт бичгийн хамт хүргүүлнэ: • Тухайн алба хаагчийн бичгээр гаргасан хүсэлт; • Тухайн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар; • Сүүлийн 60 сард эрхэлж байсан албан тушаалын цалингийн тодорхойлолт; • Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй таван жил ажилласан шаардлага хангасныг гэрчлэх баримт бичиг; • Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг. Тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан хүсэлтийг хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тодорхойлж, мөнгөн урамшил авах шаардлага хангасан алба хаагчид мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчид уламжлан шийдвэрлүүлнэ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч нь шаардлага хангасан хүсэлтэд мөнгөн урамшил олгох тухай шийдвэр гаргаж, шийдвэр гарснаас хойш 30 хоногт багтаан урамшлын мөнгийг тухайн алба хаагчийн дансанд шилжүүлнэ.
2024-06-27

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26