ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ТУХАЙ
ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ТУХАЙ
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “ А мьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай ” 215 дугаар тогтоолоор хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасан байна. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасны дагуу нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй тул тухайн байгууллага хүүхдээ асарч байгаа ажилтандаа чөлөөтэй байх хугацааг нь ажилласан хоногоор тооцож цалинг нь олгох юм. Түүнчлэн 1 болон 3 дахь хэсэгт зааснаар нэн шаардлагатай 11 нэр төрлийн эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргаж уг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны 1 дүгээр сарын 2-ноос 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бямба гариг бүр ажиллахыг үүрэг болгосон байна.
2017-01-05

174

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01