ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний энгийн цахим гадаад паспорт /е-паспорт/-ыг хэрэглээнд нэвтрүүлэхээр 3 дугаар сарын 1-нээс захиалга авч эхэлнэ. Захиалсан паспорт нь 3 дугаар сарын 15-аас иргэдэд очих юм. Иргэд энгийн болон цахим гэсэн 2 төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боломжтой. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Цахим паспорт нь энгийн паспортоос олон буюу 42 хуудастайгаараа давуу талтай. Цахим паспортыг 82500, энгийнийг нь 32500 төгрөгөөр захиалж байна. Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ. Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй байна.
2023-03-17

13

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01