ЦЭЦИЙН ШИНЭ ГИШҮҮДИЙН НЭРС ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ
ЦЭЦИЙН ШИНЭ ГИШҮҮДИЙН НЭРС ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ
Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Шинээр томилох цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч, нэгийг нь УИХ-ын дарга өргөн мэдүүлэх ёстой байдаг.ан нэр дэвшигчээ тодруулжээ Ерөнхийлөгч Цэцийн гишүүнд нэр дэвшигч нараа тодруулжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох Д.Наранчимэг, Н.Жанцан Т.Лхагва нарын хугацаа дуусгавар болж, тэдний оронд Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарын хүмүүсийг Цэцийн гишүүнээр томилохоор ярилцаж байгаа гэнэ. Нэр дэвшихээр яригдаж буй Ц.Нанзаддоржийн хувьд Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бол Г.Туулхүү нь эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ. Харин Б.Буяндэлгэрийн хувьд ардын их хурлын депутатаар ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл байна. Хуулийн дагуу Цэцийн есөн гишүүнийг УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь томилгоо хийдэг. Мөн тухайн гишүүнийг томилсон институц нь нөхөн томилгоо хийдэг. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.3-т “Цэцийн гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, дараагийн гишүүн томилогдох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг учраас цэцийн гишүүд шинээр томилогдох хүртэл одоогийн гишүүд үүрэгт ажлаа хийх юм.
2018-05-21

7

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01