ЦӨМИЙН ГЭРЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
ЦӨМИЙН ГЭРЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
УИХ-ын чуулганы 2021 оны 10-р сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн гэрээг хориглох тухай гэрээг соёрхон баталсан байна. Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан. Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан байна. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталжээ. Цөмийн зэвсгийг хориглох гэрээний үндсэн зорилго нь улс орнуудыг цөмийн зэвсгээ хураахад нөлөөлөх, цөмийн зэвсгийг үр дүнтэй, баталгаатай, эргэж буцалтгүйгээр, цаг хугацаа зааж устгахад дөхөм үзүүлэх, цаашид дэлхийн хэмжээнд цөмийн зэвсгийг устгахад хувь нэмрээ оруулах, цөмийн зэвсгийг ашиглахгүй, эзэмшихгүй байх хэм хэмжээг тогтооход оршино. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь оршил 24, тогтоох 20 зүйлээс бүрдсэн байна. Манай улс гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцоход ач холбогдолтой хэмээн тайлбарласан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар гэрээг соёрхон батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан байна. Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуур ажлын багаас асуулт асууж, хариулт авсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээг соёрхон батлахыг дэмжсэн байна.
2021-10-29

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26