ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсэг, холбогдох яамдын албан тушаалтнууд болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, энэхүү суурьшлын бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв зохион байгуулалтай хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтойг онцоллоо. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд чөлөөт бүс байгуулснаар Монгол Улсын эдийн засаг сэргэх боломж харагдаж байгаа тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж, иргэдийн бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр “Стандартыг чанд баримталж байж зөв зохион байгуулалт, уялдаатай, эмх цэгцтэй хөгжлийн баримжааг буй болгох учиртай. Тиймээс Хөшигийн хөндийг дагасан суурьшлын шинэ бүсэд чөлөөт бүс байгуулахад Улсын Их Хурал анхаарна” гээд холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг өгсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл өгөв.
http://www.parliament.mn/n/krzon
2021-08-20
10
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01