“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ” ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СЕМИНАР БОЛЖ БАЙНА.
“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ” ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СЕМИНАР БОЛЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-оос Гадаад харилцааны яамтай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэлэлцээ хийх” чадавхыг бэхжүүлэх үндэсний семинарыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн Комиссын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацын газрын дарга Рупа Чанда нар семинарыг нээж үг хэлэв. Семинарт яам, агентлаг, их дээд сургууль, МҮХАҮТ зэрэг 20 гаруй байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцож байна. Уг арга хэмжээг Засгийн газрын 2018 оны 48 дугаар тэмдэглэлд заасан “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах монголын талын хэлэлцээний багийг чадавхжуулах” ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд цуврал сургалтыг зохион байгуулж үндэсний хэлэлцээний баг байгуулах зорилготой ажиллаж байна.
2022-10-13

10

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01