ШИНЭ БҮТЭЭЛИЙН МЭДҮҮЛГЭЭ ЦАХИМААР МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ШИНЭ БҮТЭЭЛИЙН МЭДҮҮЛГЭЭ ЦАХИМААР МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахим системд шилжүүлэх замаар ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж цахим засгийг бодитой хэрэгжүүлнэ гэж зорилго тавьсан. Энэхүү зорилгын хүрээнд 2016 оны 9 дүгээр сараас Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар хамтран Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд IPOM publish (цахим мэдээллийн сан), E-filing (онлайн мэдүүлгийн систем)-ийн нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр болсон. Эдгээр систем ашиглалтад орсноор шинэ бүтээлийн мэдүүлгээ цахимаар мэдүүлж, патент болон барааны тэмдгийн талаарх мэдээллийг цахимаар авах боломжтой болж байгаа юм. Мөн IPOM publish хайлтын систем нэвтэрснээр Монгол Улсын иргэд Шинэ бүтээл, Бүтээгдэхүүний загвар, Барааны тэмдэг гэсэн аж үйлдвэрийн өмчийн салбаруудын оюуны өмчийн нийт 73.000 орчим мэдээлэлтэй танилцах боломж бүрдэж байна. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед мэдүүлгийг цахимаар гаргаж, судалгаа шинжилгээний ажилд дэлхийн оюуны өмчийн мэдээллийг цахимаар авах нь цаг, цаас хэмнэх чухал түлхэц болох юм. Эрдэмтэн судлаачид, зохион бүтээгч, үйлдвэрлэгч нар судалгаа шинжилгээний ажилдаа ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь тэдний санааг илүү боловсронгуй, илүү өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах юм.
2018-05-02

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26