ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 110 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2017 оны аравдугаар сарын 20, 23-ны өдрүүдэд Хуульчдын танхимд зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Улсын дээд шүүхийн шүүгч Э.Соёл-Эрдэнэ, УЕП-ын туслах Б.Бат-Оших, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл, Э.Зоригтбаатар, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баярсайхан, Хуульчдын холбооны гишүүн О.Алтангэрэл нарын хүндтэй зочид урилгаар оролцсон бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2017 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд хоёр дахь ээлжинд өргөдлөө гаргаад байсан 110 хуульчийг Холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа нь энэ юм.
2017-10-26

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26