ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ, МЭДЭЭЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ, МЭДЭЭЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл яригдаж байгаа бөгөөд түүний нэг нь “Шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах” хууль юм. Хуулийн төсөл одоо боловсруулалтын шатандаа байгаа бөгөөд 2019.09.20-ны өдөр Төрийн ордонд дээрх асуудлаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд зөвлөлдөх уулзалт хийсэн. “Олон жилийн хугацаанд шийдэгдэхгүй ирсэн асуудлын нэг нь Авлигын эсрэг тэмцэж, мэдээлэл өгч байгаа хүнийг нэрлэх явдал юм. Олон улсын хэмжээнд зарим нь “Шүгэлдэгч” хэмээн нэрлэдэг бол авлигын гэмт хэрэгтэй холбогдвол “Гэрч”-ийн хуваарь асуудал яригддаг. Нэлээд өргөн утгатай тал, талын асуудал хөндөж байгаа юм. Энэ төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэхдээ нэр томьёог тодорхой болгох хэрэгтэй. “Шүгэлдэгч” гэж нэрлэж байгаа энэ хүмүүсийг хуулийн төсөлд тусгаснаар ”Шүгэл үлээгч” гэх үү эсхүл зарим хүмүүсийн хэлж байгаагаар “Мэдээлэгч” гэх нь зөв эсэх талаар та бүхний саналыг сонсоно. Авлигын асуудал дээр авлигын хэргийг “Илчлэгч” гэж нэрлэж байна. Мөн зарим нэр томьёо дээр “Илчилсэн этгээд” ч гэж нэрлэдэг. Тиймээс энэ нэр томьёоны асуудал анхаарал татсан, хамгийн чухал асуудал болж байна” гээд албаны хүмүүсийн саналыг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн нэр томьёоны талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Энэхүү хууль батлагдан хэрэгжсэнээр авлигын гэмт хэргийн талаар мэдээлсэн иргэний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.
2019-09-30
10
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ ГЭРЭЭГ УДАХГҮЙ БАЙГУУЛНА
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01