ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 2015 оны 1-р сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хуульд нэмэлтээр : · 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалт “ Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах саналыг шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргах бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга уг саналын үндэслэлийг хянана ”; · 133 дугаар зүйлийн 133.4.4 дэх заалт “Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн эрх үүрэг” хэсэгт “ шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын [1] [1] гадаадад зорчих, цагаачлах эрхийг түтгэлзүүлэх ” гэсэн заалт нэмэлтээр орсон байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч болсон байгууллага, иргэний мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах, гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх зэрэг эрхийг нэмж хуульчилжээ. Түүнчлэн хуулийн: – 34 дугаар зүйл “Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа” хэсгийн 34.3, 34.4-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах, шийдвэрлэх; – 40 дүгээр зүйл “Эд хөрөнгийн тухай мэдүүлэг” хэсэг; – 143 дугаар зүйл “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах” хэсгийг тус тус өөрчлөн найруулсан байна. [1] [1] Компаний тухай хуулийн 83-р зүйл: Гүйцэтгэх удирдлага гэдэг нь компанийн дүрэм болон гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй баг эсвэл хувь хүн /гүйцэтгэх захирал/ийг ойлгоно.
2015-01-10
21
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01