ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ, ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ, ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр Шүүхийн шинжилгээний удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үүрэг чиглэл өглөө. Тэрээр энэ 2017 оныг хууль зүй, дотоод хэргийн салбар “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шинжилгээний байгууллага Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахад анхаарч ажиллахыг даалгалаа. Мөн шинжээчийн дүгнэлт маргаангүй зөв байж гэмээнэ иргэдийн Шүүхийн шинжилгээний байгууллагад төдийгүй төрд итгэх итгэл үнэмшил дээшилнэ гэдгийг сануулсан юм. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Шүүхийн шинжилгээний чанарыг дээшлүүлж, “Бүртгэл, мэдээлэл, лавлагааны үндэсний нэгдсэн систем” байгуулах, дижитал судлал, инженер техникийн болон гэмт хэрэгтний сэтгэл зүйн шинжилгээний лабораториудыг байгуулах зэрэг томоохон ажлыг нарийн тооцоо судалгаанд суурилан хийж гүйцэтгэхийг чиглэл болгов. Түүний зэрэгцээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй “ Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, ижил чиг үүргийн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулах талаар ХЗДХ-ийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулсан юм. Дашрамд дурдахад өнгөрсөн 4 жилд Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдад хувцасны хангалт огт хийгдээгүй байсныг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт түрүү жилийн төсвийн тодотгол болон энэ оны улсын төсөвт оруулж батлуулсан юм. Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд алба хаагчдын хувцас болон зарим шаардлагатай техник хэрэгслийн дээжийг гардуулж, ажил үүрэгт нь өндөр амжилт хүслээ.
2017-02-16
6
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26