ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРТГАЛТЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАЛАА
ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРТГАЛТЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАЛАА
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах төслийн хүрээнд Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хичээл заах сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 19-өөс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд явуулахаар төлөвлөж байна. Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбооноос уг төслийн удирдлагад хандан прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг дээрх сургалтанд хамруулах хүсэлтийг өнгөрсөн жил тавьсны дагуу энэ удаагийн сургалтад 3 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой боллоо. Өмгөөлөгчид тавигдах шаардлага: 3-аас доошгүй жил өмгөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлсэн; Туршлага, мэргэшсэн байдал /эрүүгийн хэрэгт оролцсон, сургалтад хамрагдсан байдал/; Магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байх; Цаашид сургагч багшаар ажиллах хүсэл зориг, эрмэлзлэлтэй, гэрээ байгуулан сургагч багшаар ажиллах /Өргөдөл бичих, гэрээ байгуулах/; Ном, гарын авлага боловсруулах чадвар, туршлагатай байх; Англи хэлээр унших чадвартай байх /англи хэлний мэдлэг нь давуу тал болно/; Өмнө сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай байх /заавал биш, давуу тал болно/; Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитын зөрчилгүй байх/. Тиймээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй өмгөөлөгчид 2018 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 14:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ц.Жаргаланд холбогдох материалуудыг өөрийн намтарын хамт хавсарган бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг jargalan.tsogt@gmail.com хаягаар эсвэл 7011 6004 утсаар холбогдож авна уу.
https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=2578
2018-03-06
6
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ ГЭРЭЭГ УДАХГҮЙ БАЙГУУЛНА
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01