ЭЗБХ: ТӨРИЙН ӨМЧӨӨС ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
ЭЗБХ: ТӨРИЙН ӨМЧӨӨС ОРОН НУТГИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2023.03.21) хуралдаанаар тус Байнгын хорооны энэ оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталж, тогтоол гаргав. Цаглавар батлах тухай асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд хийв. Тогтоолын төсөлд, төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар тусгасан байна. Үүнд нийт аймаг, нийслэлийн өмчлөлд төрийн өмчөөс барилга байгууламж, эд хогшил, тавилга, авто машин зэрэг 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэхээр заажээ. Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан орон нутгийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг ямар шалгуур, арга зарчмаар хуваарилсан тухай болон тавилга, ширээ сандал хуваарилах гэх мэт асуудлыг парламентаар хэлэлцэхээс илүү төрийн өмчийн бодлого, засаглалыг сайжруулах, үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх зэрэг бодлогын асуудлыг хэлэлцэж байх шаардлагатай талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2023-03-24

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26