ЭНЭТХЭГ УЛС ГАДААДЫН ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ШИЙДВЭР ӨГӨХГҮЙ БАЙНА
ЭНЭТХЭГ УЛС ГАДААДЫН ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ТАЛААР ТОДОРХОЙ ШИЙДВЭР ӨГӨХГҮЙ БАЙНА
Олон улсын хууль зүйн фирмүүд Энэтхэг улсад үйл ажиллагаа эрхэлж болох талаар тодорхой хариулт өгөхгүй байгаад сэтгэл дундуур байгаа аж. Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яам нь 2005 онд батлагдсан “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-д 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн 2 дугаар зүйлд: 2006 оны “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” 76 дугаар дүрмийн “мэргэжлийн үйлчилгээ (хууль зүйн болон нягтлан бодох үйлчилгээнээс бусад) түрээс/лизингийн үйл ажиллагаа эрхлэгчгүйгээр” гэснийг “мэргэжлийн үйлчилгээ түрээс/лизингийн үйл ажиллагаа эрхлэгчгүйгээр” гэж орлуулсугай хэмээн тусгасан байна. Одоогоор Энэтхэгийн засгийн газар Энэтхэгт гадаадын хууль зүйн фирм үйл ажиллагаа эрхэлж болох эсхүл үл болох тухай тодорхой хариулт өгөхөөс зайлсхийсэн байдалтай байгаа юм. “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” 76 дугаар дүрэм өөрчлөгдөхөөс өмнө Олон улсын хууль зүйн фирм Энэтхэгт үйл ажиллагаагаа эрхлэхийг хориглодог байсан төдийгүй Энэтхэгийн хууль зүйн фирм ч Энэтхэгийн Эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй байсан байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас 2017 оны нэгдүгээр сард өөрчлөлт нь хийсэн боловч Энэтхэгт гадаадын хууль зүйн фирм үйл ажиллагаа эрхлэх нь Хууль зүйн болон шударга ёсны яамны эрх хэмжээнд хамаарах асуудал гэжээ. 1. http://www.legallyindia.com 2017-01-14 өдрийн “ Will foreign law firms open first in SEZs (and GIFT)? Not yet, but gov’t paves a way with rule change ” нийтлэлээс; 2. http://www.globallegalpost.com 2017-03-07 өдрийн 09:50 цагт нийтлэгдсэн “India fudges decision on foreign law firms”;
2017-03-27

14

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01