ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ажлын хэсгийн ахлагч хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхалгүй, авлигагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө Ажлын хэсгээс онцгой анхаарч ажиллаж буйг тэмдэглээд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд маань идэвх санаачлагатай ажиллаж буйд талархлаа илэрхийлсэн. Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцов. Хэлэлцүүлгээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцэж, төсөлд эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүдийн саналыг тусгахаар боллоо.
2022-08-11

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26