“ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ БА ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ БА ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комиссоос хамтран зохион байгуулсан “Эрх мэдлийн хуваарилалт ба Үндсэн хуулийн шүүх” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр амжилттай хуралдаж өндөрлөв. Тус хуралд Европын Зөвлөлийн Венецийн комисс болон Европ, Ази тивийн нийт 14 улсын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчид оролцлоо. Хоёр өдөр үргэлжилсэн хурлаар олон улсын Үндсэн хуулийн шүүгчид “Хууль тогтоох байгууллага ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн, Бүгд Найрамдах Латви Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга асан Гунарс Кутрис/, “Гүйцэтгэх засаглал ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн Комиссын гишүүн, Бүгд Найрамдах Болгар Улсын Үндсэн хуулийн шүүхийн шүүгч, Ерөнхий сайд асан Филип Димитров/ “Шүүх засаглал ба Үндсэн хуулийн шүүх” /үндсэн илтгэгч: Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн, Загребийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захиргааны эрх зүйн профессор, Хорват Улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга асан Ясна Омеец/ сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн байна.
http://conscourt.gov.mn/?p=4639
2019-07-04

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26