ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 152 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлох журмыг баталсан юм. Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хорооноос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын мэргэжлийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тодорхойлоход оршино. Мэргэжлийн холбоо нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 1. М эргэжлийн холбоо нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх; 2. М эргэжлийн холбооны гишүүд нь тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага байх; 3. М эргэжлийн холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх; 4. Ү л хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй, гишүүддээ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах техник хэрэгслийн болон хүний нөөцийн чадамжтай байх; 5. С ургалтын хөтөлбөр боловсруулж, Хороогоор батлуулсан байх; 6. М эргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх дотоод хяналтын бүтэцтэй байх. Түүнчлэн Мэргэжлийн холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нь дараах шаардлагыг хангасан байна: 1. М эдлэг боловсрол, ажлын туршлагатай байх; 2. Гэ мт хэрэгт холбогдож байгаагүй байх; 3. А шиг сонирхлын зөрчлөөс ангид байх; 4. Х эвийнээс бусад зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; 5. Ё с зүйн нэр хүндтэй байх; 6. Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийг тодорхойлох бусад шалгуурыг хангасан байх. Харин Мэргэжлийн холбоо нь Хорооны санал, дүгнэлтэд үндэслэн дараах зүйлийг дүрэмдээ тусгаж, бүх гишүүдийн хурлаар батлуулсан байх: 1. Г ишүүнээр элсүүлэхэд тавих шаардлага, гишүүнчлэлийн хураамж, гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, гишүүнээс хасах журам; 2. Г ишүүд, тэдгээрийн брокер, агентын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэм; 3. Г ишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих болон гомдол, маргааныг хянан шийдвэрлэх журам; 4. М эргэжлийн холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам; 5. Г ишүүдэд сургалт явуулах, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах журам. Мэргэжлийн холбоо нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллана: 1. Х ууль тогтоомж, Хорооноос баталсан дүрэм, журмыг мөрдөх; 2. Г ишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн санал санаачилгыг дэмжих: 3. Г ишүүнчлэлийн хураамжийн зарцуулалт, тайлагнал ил тод нээлттэй байх; 4. Ү л хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө судалгаа шинжилгээнд суурилсан байх.
2021-04-28

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26