ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох харилцааг хуульчлахдаа “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо оруулсан нь гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. …” гэж заасныг зөрчсөн мөн шалгагдаж буй гэмт хэрэг дээрээ гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нөхцөлийг бий болгон иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн бөгөөд энэхүү дунд суудлын хуралдаан нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болсон юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудад тусгасан “гэмт хэрэг үйлдэх” гэсэн ойлголт нь аливаа этгээдийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосонтой адил утга агуулгыг илэрхийлэхгүй байх бөгөөд энэ нь гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар, монгол хэлний үйлдэхүйн ерөнхий утгыг илэрхийлэн хуульчилсан гэж үзэхээр байх тул гэм буруугүйн зарчим, түүнийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж 2020 оны 05 дугаар дүгнэлтийг гаргалаа.
2020-07-16

7

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.21/-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгий …
2026-08-28
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод /2026.08.24/-ны өдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Цахим хөгжил, инновац, хари …
2026-08-28
2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар Япо …
2026-08-21
Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бат …
2026-08-21
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13