ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ
ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН МЭДЭЭЛЭЛ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.05.30/ хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаяр зэрэг тус бүлгийн бусад зөвлөхүүд оролцож санал бодлоо хуваалцав. Хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн бичилт, найруулга товч, тодорхой олон утга санаа илэрхийлэхгүй байх, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан болж буй асуудлуудыг цэгцэлж, ойлгомжтой болох талаас нь ажиллах нь зүйтэй гэсэн саналууд мөн гарч байв. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан тохиолдлуудыг дурдаад, анхаарвал зохих хэд хэдэн асуудлууд байгааг онцолсон байна. Тухайлбал, Монгол Улсын төрийн удирдлагын хэлбэр, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийн хэмжээ ямар байх, Засгийн газрын гишүүдийн дан, давхар дээлний асуудлыг цэгцлэх. Түүнээс гадна шат шатандаа намаар дамжиж, төрийн албанд ордог байдлыг зогсоох, ер нь шударга ёс хариуцлагын тогтолцоог үндсэн хуульдаа илүү сайн тусгаж өгөх ёстой гэсэн саналууд гарч байв. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудлууд тэр дундаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь статусын хувьд ямар байх вэ зэрэг хэлэлцэх олон асуудал байгаа гэдэг талаар ярилцлаа. Ажлын хэсгийн мэдээллийг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд нухацтай, анхааралтай ул суурьтай хандаж ажиллана гэдгээ мөн энэ үеэр илэрхийлжээ.
2018-05-31

7

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01