ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн нэг гол зорилт нь эрх зүйн хөтчийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх ажил юм. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2018-2019 оны төлөвлөгөөний дагуу 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон цогц ажлыг хэрэгжүүлэхээр заасны нэг нь эрх зүйн хөтчөөр бэлтгэгдэх хүмүүсийг сургах сургалтын хөтөлбөр, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэх ажил юм. Энэ дагуу эрх зүйн хөтчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж хэвлүүлсэн. Ийнхүү 2019 оны гуравдугаар сарын 14, 15-ны өдөр “Эрх зүйн хөтөч” бэлтгэх гуравдугаар ээлжийн сургалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад нийтдээ Нийслэлийн дүүргүүдийн хороодын нийгмийн ажилтнууд болон Насан туршийн боловсролын төвийн сургагч багш нараас бүрдсэн оролцогч хамрагдсан байна.
2019-03-22

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26