ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох, бусад төрлийн хөрөнгөнд суурилах боломжийг бий болгох зорилгоор ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн олон улсад хөрөнгийн зах зээлд банкны хадгаламжийн сертификат нь үнэт цаас хэлбэрээр арилжаалагдахаас гадна энгийн хадгаламжийн шинжийг агуулдаг байх, хадгаламжийн сертификатыг даатгалд хамруулах, клирингийн байгууллага нь төлбөрийн баталгааны сан байгуулах, сангийн эх үүсвэр нь клирингийн гишүүдийн хуримтлалаас бүрддэг байхаар еөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн үнэт цаасны зах зээл дэх зохицуулалттай үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг этгээдийн тусгай зөвшөөрлийн харилцаа холбоотой зохицуулалт, тусгай болон нэмэлт шаардлагуудыг Зөвшөөрлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зүйлээр эохицуулах нь зүйтэй гэж ажлын хзсгээс үзэж, хасах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.
2024-04-05
8
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 81 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ БАРИХ ГЭРЭЭГ УДАХГҮЙ БАЙГУУЛНА
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01