ҮНЭТ ЦААС БАРЬЦААЛАХ ТУХАЙ ЖУРАМ БАТЛАГДЛАА
ҮНЭТ ЦААС БАРЬЦААЛАХ ТУХАЙ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 382 дугаар тогтоолоор Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Уг журмаар барьцаалуулагчийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг түүний эзэмшил дэх үнэт цаасаар хангуулах,барьцаанд тусгаарлуулах,үнэт цаасны барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамлажээ. Тус журам нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдаагүй хязгаарлагдмал хариуцлагатай компани, хаалттай хувьцаат компанийн үнэт цаас, зохицуулалттай зах зээлд арилжаалахыг зөвшөөрөөгүй бусад төрлийн үнэт цаасыг барьцаалахтай болон Төв банк /Монголбанк/-ны үнэт цаас, репо арилжаа, үнэт цаасны маржин арилжаа, үнэт цаас зээлдүүлэхтэй холбоотойгоор үүсэх харилцаанд үйлчлэхгүй.
2019-01-30

2

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26