“ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
“ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН” ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн 2019.01.29-ний өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсоны нэг нь өмгөөллийн тухай хуулийн төсөл байв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтын 5.4 дэх хэсэгт заасан “Чанд бахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөгдсөн хуулийн байгууллагыг бэхжүүлэх зарчмыг баримтлах” зорилгын хүрээнд “Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах” арга хэмжээг тусгасан. Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найрууллага нь 7 бүлэг 54 зүйлтэй байна. Нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл болох хуулийн зорилтын тодорхойлж, өмгөөлөгчийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг; Хоёрдугаар бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтыг; Гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг; Дөрөвдүгээр бүлэгт өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах бөгөөд энэхүү бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны төрөл, өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр, өмгөөлөгчийн хүсэлт, мэргэшсэн өмгөөлөгч, гадаадын өмгөөлөгчийн үйл ажиллагаа, өмгөөллийн хөлс, гэрээ, өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа, нууцтай холбоотой зохицуулалтыг; Тавдугаар бүлэгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Холбооны бүтэц зохион байгуулалт, Холбооны Их хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Мэргэжлийн ёс зүйн хороо, Хяналтын зөвлөл, Мэргэшлийн хорооны эрх хэмжээ, тэдгээрийн зохион байгуулалттай холбоотой харилцааг; Зургадугаар бүлэгт өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын төрөлтэй холбоотой зохицуулалтыг; Долдугаар бүлэгт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааныхаа тайланг хүргүүлэх зохицуулалтыг тус тус тусгажээ.
2019-01-29

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26