ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал өнгөрсөн амралтын өдөр /2020.10.03/ амжилттай болж өндөрлөлөө. Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцов. Тэрээр “ Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн. Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон ” гэдгийг онцоллоо. Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, тогтоол, дүрэм, журмын төслүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцсон 300-аад төлөөлөгчид санал шүүмжлэлээ солилцож, холбооны үйл ажиллагааны болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж батлав. Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийг сонгох цахим санал хураалтын дүнд Б.Оюу-Эрдэнэ олонхийн санал авч, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон юм. Хууль зүй, дотоод хэргийн яам нь энэ удаагийн ээлжит Их Хурлыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд амжилттай зохион байгуулж, ялангуяа төлөөлөгчдийг бүртгэх болон санал өгөх, санал хураалтын дүн гаргах үйл ажиллагааг анх удаа цахимаар явуулсан нь ихээхэн онцлогтой байв. Ингэснээр Их Хурлын санал хураалтын үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай, боловсронгуй болж чадлаа. Эх сурвалж: www. mojha.gov.mn
2020-10-12

9

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01