ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУСЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өмгөөлөгч нь туслахтай байж болно. Гэхдээ өмгөөлөгчийн туслах нь хэн ч хамаагүй этгээд байж болно гэсэн үг биш юм. Иргэний эрх зүйн чадамжгүй болон чадамж нь хязгаарлагдсан этгээд, санаатай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмгөөлөгчийн туслахаар ажиллуулах боломжгүй юм. Иймд өмгөөлөгчийн туслах нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: – Бусдын нууцыг хадгалах итгэл бүхий байх; – Мэргэжлийн ёс зүйг даган мөрддөг байх; – Дээд боловсролтой байх ; – Х увь хүнийхээ хувьд хариуцлага хүлээх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй байх ; – Мөн заавал өмгөөлөгчийн заавар, зөвлөмжийг хүлээлгүйгээр зөвшөөрөгдөх хүрээнд бие даан ажлаа явуулах чадвартай байх ; – Түүнчлэн үйлчлүүлэгчтэй зөв боловсон харилцдаг, цэвэр зохимжтой хувцасладаг байх шаардлагатай. Мэдээж өмгөөлөгчийн туслахын ажил хэргээ зохион байгуулж явуулах талаар мэдээлэл, заавар авах шууд бөгөөд ганц эх сурвалж нь өмгөөлөгч эсхүл тухайн өмгөөллийн байгууллага байна. Гэсэн хэдий ч өмгөөлөгчийн ажил нь хүнтэй харилцах ажил гэдгийг мартаж болохгүй юм. Гэрээ, хэлэлцээр, баримт материал, хэрэг маргааны цаана хүн байдаг болохоор мэргэжлийн мэдлэгээ мэдрэмж, хүнтэй ажиллах чадвар хоёртой хослуулах учиртай.
2018-07-25

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26