11 ДҮГЭЭР САРД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БАТЛАВ
11 ДҮГЭЭР САРД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БАТЛАВ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны 11. дүгээр сарын 01-ний өдөр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргасан. Улсын Их Хурлын даргын захирамжид багтсан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх цаглавар батлах талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав. Энэ 11 дүгээр сард тус Байнгын хороо: – Ажиллах хүчний шилжилт хөдөлг өөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг /Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найр уулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осо л, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргө н мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн/, – Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдү үлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, – Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэд үүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, – Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүл сэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх, – “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх , томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, – “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Түүнчлэн, Засгийн газар, Улсын Их Хурлын гишүүдээс шинээр хуулийн төсөл өргөн мэдүүлбэл тухай бүр хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга шийдвэрлэх юм. Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэснээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь дэмжлээ.
2021-11-08

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26