2019-2020 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
2019-2020 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан байна. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд хэрэгжүүлэх салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.
2019-06-13

6

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01