АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Монгол Улсын Их хурлаас 2010 оны 6 дугаар сарын 24-ны өдөр “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар агаар бохирдуулагч этгээдэд агаарын бохирдлын төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Хуульд зааснаар дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарын бохирдлын төлбөр төлөгч байна: түүхий нүүрс олборлогч; органик уусгагчийг үйлдвэрлэгч; органик уусгагчийг импортлогч; автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч; агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшигч; агаарт бохирдол гаргах эх үүсвэр хэрэглэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага. Харин иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Агаарын тухай хуулиар зохицуулдаг байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгж километр зайд явахад ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээгээр нь бүлэглэх ангиллыг суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, автобус, ачааны автомашины даацаас хамааруулан тогтоох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална. Харин тус ангиллын дагуу жилд ногдуулах төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон байна. Агаарын бохирдлын бусад төлбөрийн тухайд Засгийн газар тогтоохоор хуульд заасан байна. Тухайлбал, олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1-2 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. Мөн үйлдвэрлэсэн болон импортолсон органик уусгагчийн төлбөрийн хувь, хэмжээг органик уусгагчийн килограмм тутамд 10-30 төгрөгийн хязгаарт багтаан Засгийн газар тогтоохоор заажээ.
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02