ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ХАРИУЦСАН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно. Мөнгөн тэтгэмж олгоход тавигдах шаардлага Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагч аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй 5 жил /60 сар/ажилласан бол түүнд 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно. Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагаас нийслэлд шилжин ажиллаж байгаад аймаг, суманд эргэн томилогдсон бол өмнө нь ажиллаж байсан хугацааг нэмж тооцохгүй бөгөөд тухайн аймаг, суманд томилогдсон өдрөөс эхлэн хугацааг шинээр тооцно. Мөнгөн тэтгэмж олгох хугацаа,хэмжээг тодорхойлохдоо Дараах хугацааг энэ журамд заасан тасралтгүй ажилласан 5 жилд хамруулан тооцно: • Нэг буюу хэд хэдэн аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад томилогдсон болон шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан хугацаа; • Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа; • Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа; • Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад ажиллаж байхдаа хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд тооцохгүй. Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тодорхойлохдоо Шүүх шинжилгээний тухай хуульд заасныг баримтлан тухайн алба хаагчийн сүүлийн 60 сарын хугацаанд эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалингийн дунджийг 30 дахин нэмэгдүүлж тооцно. Мөнгөн тэтгэмж олгох Шаардлага хангасан алба хаагч мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өөрийн ажиллаж байгаа шинжилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд бичгээр гаргана. Энэ журамд заасан удирдах албан тушаалтан алба хаагчийн хүсэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 01ний өдрийн дотор Шүүх шинжилгээний төв байгууллагад дараах баримтын хамт хүргүүлнэ: • Тухайн алба хаагчийн бичгээр гаргасан хүсэлт; • Тухайн алба хаагчийг томилсон шийдвэрийн хуулбар; • Сүүлийн 60 сард эрхэлж байсан албан тушаалын цалингийн тодорхойлолт; • Энэ журамд заасан шаардлага хангасныг гэрчлэх баримт бичиг; • Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДӨР ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02