“АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
“АХМАД НАСТАН, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ХҮН, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ, ЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
“Ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх журам”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/309, А/176, А/120 дугаар хамтарсан тушаалаар баталсан байна. Энэхүү журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна. Хууль зүйн туслалцааны төв нь үйлчлүүлэгчийн өргөдөлд үндэслэн үйлчлүүлэгчийн тухай холбогдох лавлагаа, мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагаас цахимаар эсхүл албан бичиг хүргүүлж авах бөгөөд дараах мэдээллийг авна. Үүнд: • Хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан тухай лавлагаа, мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс; • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдаж буй эсэх лавлагаа, мэдээлэл болон өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн эсэх лавлагааг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эсхүл харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсээс; • Хэрэг, маргаанд холбогдолтой бусад баримт бичиг. Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нь хууль тогтоомжид заасан хүрээнд үйлчлүүлэгчийн эрх ашгийг бүрэн, тууштай хамгаалах үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулж, үйлчлүүлэгчтэй хүнлэг, зөв боловсон харьцан, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чанд баримтлан ажиллана.
Нэг. Маргааны агуулга “Ө” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй, баригдаж дуусаагүй барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд …
2026-11-05
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1947 оны Хөдөлмөрийн хяналтын конвенц /№81/ нь аж үйлдвэр, худалдааны салбарт хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрд …
2026-11-05
Энэхүү хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах үндэслэл, журмыг тогтоох, компанийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, удирдлаг …
2026-10-01
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21