ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЛЭГИЙН САН
АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН, УСТСАН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙГ ХААХ
АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН, УСТСАН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙГ ХААХ
Эд хөрөнгийн өмчлөгч нь ашиглалтын хугацаа дууссан, устсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хаах тухай хүсэлтийг харъяа дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, бүртгэлийг хаалгах боломжтой. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаадаг. Эрхийн улсын бүртгэлийг хаахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ: 1. Мэдүүлэг (Улсын бүртгэлийн хэлтэсээс авах); 2. Хүсэлт; 3. Хуулийн этгээд бол хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоол (үүнд бүртгэлтэй холбоотой компанийг төлөөлөх эрхийг хэнд олгож байгааг тусгах шаардлагатай); 4. Холбогдох нотлох баримт /гэрэл зураг, буулгаж нураасан тухай акт, баримт, тодорхойлолт/; 5. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; 6. Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой. Эрхийн улсын бүртгэлийг хаахтай холбогдох баримт бичгийг хувийн хэрэгт хавсаргаж, улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгосноор эрхийн улсын бүртгэл хаагдана.
“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ГАЗАР АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД БОЛОН ТӨСӨЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү журмыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаар тушаалаар шинэчлэн баталсан ба энэхүү …
2026-08-28
“БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН ТОВЧ ТАНИЦУУЛГА
Энэхүү журмыг Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан ба энэхүү журам нь ББСБ-аас зээл олг …
2026-08-21
ХАЯГДАЛ УСАНД АГУУЛАГДАХ БОХИРДУУЛАХ БОДИСЫН ЖИШИГ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд нар …
2025-10-13
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТАНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Энэхүү журам нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд …
2025-10-02
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хяна …
2025-09-24